Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний нэгдсэн цугларалт өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Цугларалтанд нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа нийслэлийн Аврах анги-105, нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төв, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдийн бие бүрэлдэхүүн оролцлоо. Энэ үеэр нийт бие бүрэлдэхүүн цэргийн тангарагаа давтаж, нийслэлийн Онцгой байдлын газрын шинээр томилогдсон удирдлагуудыг танилцуулан, тус газрын дарга онцгой байдлын хурандаа Ж.Чүлтэмсүрэн нийт бүрэлдэхүүнд хандаж цаашид албан үүргээ гүйцэтгэхдээ хэрэгжүүлэх зарим асуудлаар үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 2017.09.18

1 2 3 4 5 6 7

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Pin It on Pinterest