Мэргэжлийн ангийг чадавжуулах дадлага сургууль зохион байгууллаа.

ДЗМОУБ-ын Гамшигт тэсвэртэй Улаанбаатар төсөл хэрэгжиж буй тус дүүргийн 2 дугаар хорооны гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, иргэдийн “Аюулгүй амгалан хороонд ажиллаж амьдрах орчин” нөхцлийг бүрдүүлэх зорилгоор газар хөдлөлтийн цагийн байдал өгч ажиллуулан, гамшгийн голомтонд эрэн хайх, аврах ажлыг зохион байгуулж газар хөдлөлтийн улмаас гарсан гал түймрийг унтраах, нэрвэгсдийг эрэмбэлэн ялгаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлж, хаяг тогтоох, эд хөрөнгө, үнэт зүйлсийг хамгаалах, хэв журам сахиулах, шуурхай бүлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх дадлага сургуулийг 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Мэргэжлийн анги, бүлгийг чадавхжуулах дадлага сургуульд нийт 30 хүн хамрагдлаа.

2 1 3 4 5 6 8 36311770_881704555369686_678800034736635904_n 7 36322615_881704648703010_4008345342150967296_n 36432319_881704602036348_950741094583238656_n 36376207_881704685369673_7574723341064339456_n

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Pin It on Pinterest