Ерөнхий эргүүлийн хуваарийн дагуу ажиллалаа.

Тус хэлтэс нь Монгол Тулгар төрийн 2227 жилийн ой, Их Монгол Улсын 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн А/227 дугаар тушаал, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/68 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/341 дүгээр захирамж, Онцгой байдлын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/13 дугаар тушаалаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2018 оны 07 дугаар сарын 10-ны 08:00 цагаас 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 08:00 цагийн хооронд шилжин үүрэг гүйцэтгэлээ. Дээрх ажлын хүрээнд хэлтсийн ерөнхий эргүүлүүд нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн хариуцлагатай эргүүлүүдтэй 3 цаг тутамд холбогдон, дүүргийн нутаг дэвсгэрийн гал түймэр, гамшиг ослын талаарх мэдээ мэдээллийг илтгэн ажилласан. Хэлтсийн ерөнхий эргүүл, дүүргийн хороод, төрийн болон төрийн бус байгууллагуудын хариуцлагатай жижүүр, Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангиудын бие бүрэлдэхүүний 24 цагийн үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавьж, удирдлагаар ханган үүрэг чиглэл өгч ажилласан. 2018,07,15

90 9189

About Батцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Pin It on Pinterest