Хороодын Засаг дарга болон Зохион байгуулагч нарт цаг үеийн холбогдолтой мэдээлэл хийж ажиллалаа.

Цаг агаарын 2018 оны 07 дугаар сарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, үе үе усархаг, дуу цахилгаантай аадар бороо орохоор байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлсэний дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Батцэцэг дүүргийн 32 хорооны Засаг дарга болон хорооны Зохион байгуулагч нарыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт бэлэн суулгаж, болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд чиглэсэн тодорхой ажлуудыг зохион байгуулж, үерийн аманд буусан айл өрхүүдэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын шаардах хуудсыг хүргүүлж, тасалбар хуудсыг бүртгэн авч албан тоотоор хавсарган дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирүүлэх,  үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, үерийн амнаас нүүх шаардлагатай талаар ухуулга явуулж ажиллах шаардлагатай байгаа талаар мэдээлэл хийлээ. Дээрх мэдээллээр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батбаяр болон Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Ч.Артаг нар Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар дээд шатны байгууллагаас гаргасан удирдамж болон бусад холбогдолтой албан бичгийг уншиж танилцууллаа. 2018.07.20

18 17 16 15 14 13 12

 

 

 

 

 

 

 

 

 

About Батцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Pin It on Pinterest