“Гэрэлт гудамж”-д хяналт шалгалтаар ажиллалаа.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нар 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20:00-24:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-д худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагад цахилгааны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавьж ажиллалаа. Хяналт шалгалтын үеэр Захирагчийн ажлын албаны цахилгааны менежментийн багийн ажилтан н.Ганбаттай уулзаж дараах зөрчлүүдийг арилгуулж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүнээр цахилгааны холболтыг хийлгэлээ. 2018.07.27

7 8 9 10 11 12

About Батцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Pin It on Pinterest