МТ Петролиум ХХК-тай хамтарч ажиллалаа.

МТ Петролиум ХХК-ийн 3, 6, 9, 20, 39, 52, 76, 80, 83, 96, 103, 125, 146, 161 дүгээр ШТС-ын эрхлэгч, ээлжийн ахлах, түгээгч нарт Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн сургалтын танхимд Бэлэн бай сургалтын багцын Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай сэдвээр танхимын болон гал унтраах тактикийн сургуулийг урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Алтантуяа, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангитай хамтран зохион байгуулсан. Тухайн байгууллагын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэл эмзэг байдлыг бууруулах, хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн харилцан ажиллагааг сайжруулах гамшгийн үед хүний амь нас, эд хөрөнгийн хохирол багатайгаар даван туулах мэдлэгийг олголоо. Сургалтанд 34 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

Image may contain: 1 person, indoor
Image may contain: one or more people, sky, cloud and outdoor
Image may contain: one or more people and outdoor

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Pin It on Pinterest