Сонгинохайрхан дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” өнөөдөр эхэллээ.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” 41 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 08 дугаар албан даалгавар, мөн дүүргийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцуулах тухай” А/250, “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангах тухай” А/472 дугаар захирамжуудын дагуу Сонгинохайрхан дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” өнөөдөр эхэллээ.

             159A4697

159A4839

159A4735

gam5

Иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж, дүүргийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Тус иж бүрэн сургуульд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 14 алба, мэргэжлийн 35 анги, 229 байгууллагын нийт 2585 алба хаагч, 50 техник хэрэгсэлтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

gam3

159A4823 159A4798

159A4788

gam1

159A4829

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, сургуулийн удирдагчийн орлогч, штабын даргаар нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат болон дундын хянагчаар тус газрын болон нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын чиглэл хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж байна.

Иж бүрэн сургууль нь “”Дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хороо, аж ахуйн нэгж, байгууллага, сайн дурын байгууллагуудын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, харилцан ажиллагааг сайжруулах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус дүүргийн удирдах бүрэлдэхүүн өгөдсөн цагийн байдлын дагуу ажиллах команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна гэж Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

gam6

gam8

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Pin It on Pinterest