Өсвөрийн аврагч-2018 тэмцээн зохион байгуулагдлаа.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Өсвөрийн аврагч-2018 тэмцээн зохион байгуулах тухай” А/434 дүгээр захирамжыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуучуудын хөгжлийн хэлтэс, ДЗМОУБ-ын Баянхошуу, Толгойт, Сонгинохайрхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтарч зохион байгуулсан бөгөөд дүүргийн Ерөнхий боловсролын 9, 62, 65, 67, 74, 76, 104, 105, 106, 107, 121, 122, 123, 124 дүгээр сургуулийн ахлах ангийн  98 сурагчид оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт, хариулт, усанд осолдогчийг аврах, анхны тусламж, хүч тамир, нурангиас аврах ажиллагааны чиглэлээр хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон.

Тэмцээний 1 дүгээр байранд 105 дугаар сургууль, 2 дугаар байранд 124 дүгээр сургууль, 3 дугаар байранд 104 дугаар сургуулиуд шалгарч, цом, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

42614678_176057319940456_5746612327323533312_n42591569_498895587252604_231590494935711744_n42546569_1432424760224653_414452580148576256_n42601093_285094555436503_3420138593027358720_n42713208_1925558930857347_3677861258129833984_n42648271_277043343137468_7451587749674483712_n

 

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Pin It on Pinterest