Хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны “Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг батлах тухай” 81 дүгээр зарлиг, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2017 оны “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм батлах тухай” А/493 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны “Хүйтний улирлын хувцсанд шилжүүлж, нэгдсэн үзлэг зохион байгуулах тухай” А/430, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/110 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтэс болон Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнийг хүйтний улирлын дүрэмт хувцасны  жигдрэлтийг хангуулах, хүйтний хувцсанд шилжүүлэх, цэрэгжилч, жагсаалч байдлыг сайжруулах зорилгоор 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Үзлэгээр алба хаагчдын бичиг баримт, биед байх зүйлс, хүйтний улирлын дүрэмт хувцасны жигдрэлт, гадаад үзэмж, хангалт, жагсаалын дүрмийн мэдлэг, цэрэгжилч жагсаалч байдал, жагсаалын дүрмийн дагуу биеэр гүйцэтгэх ажиллагаа ур чадвар зэргийг шалгалаа.

DSC_0212 DSC_0192 DSC_0148

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Pin It on Pinterest