Сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн хүрээлэн, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран 1-12, 26 дугаар хороодын иргэдэд бага насны хүүхдийг ахуйн осол гэмтэл болон түлэгдэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх, түлэгдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах, өөртөө болон бусаддаа хэрхэн анхны тусламж үзүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ажиллуулах тухай мэдлэг мэдээллийг түгээх сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5 дугаар хорооны иргэний танхимд зохион байгууллаа.

Сургагч багшаар дээрх хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийгмийн ажилтан бэлтгэгдэж, хүүхдийн осол гэмтэл, өнөөгийн нөхцөл байдал, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ, түлэгдэлтийн ерөнхий ойлголт, ангилал, объектын галын аюулгүй байдал, эрсдэлийг хэрхэн арилгах вэ зэрэг сэдвээр мэргэжлийн байгууллагуудаас заавар зөвлөгөөг өгч ажиллалаа. Сургалтанд 23 ажилтан, албан хаагчид хамрагдсан.

46883804_1138542056324816_3234286845504258048_n 46912959_324507564946527_6255250164429094912_n surgaltt1 surgaltt2

 

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Pin It on Pinterest