Тайлангийн хурлаа хийлээ.

Тус хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж жилийн эцсийн тайлангийн хурлыг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагт дүүргийн Иргэний танхимд зохион байгууллаа. Тайлангийн хурлын үеэр Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батбаяр болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг даргын орлогч О.Ганбаатар, нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж нар нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэллээ.

2018 оны жилийн эцсийн Тайлангийн хурлын үеэр албан үүргээ сайн биелүүлж, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн тус хэлтсийн дор дурдсан албан хаагчдыг шагнаж урамшуулав. Үүнд:

  • Тэргүүний анги хамт олон: Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн хамт олон,
  • Тэргүүний салаа хамт олон: мөн хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн 1 дүгээр салааны албан хаагчид,
  • Хэлтсийн тэргүүний албан хаагч: Хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Ч.Артаг
  • Хэлтсийн Шилдэг үйлчилгээний ажилтан: хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлагч Ж.Алтантуяа,
  • Шилдэг дуудлага хүлээн авагч: Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Н.Мөнхцэцэг
  • Шилдэг жолооч: Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Н.Цэдэндамба
  • Шилдэг гал сөнөөгч:
  • Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Сайренбек
  • Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч С.Баттулга
  • Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч О.Гантулга нар шагнагдлаа.
  • Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт тэмдэг”-ээр Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Б.Бат-Очир,
  • Мөн дүүргийн Иргэдийн хурлын даргын “Хүндэт тэмдэг”-ээр Хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Ч.Артаг, . Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины шатны техникч, ахлах ахлагч Бат-Эрдэнэ, мөн ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч, Т.Амар, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Отгонрааш нарыг шагнаж урамшууллаа. 2018,12,2713 14 15 16 17 18 19 20 22

About Батцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Pin It on Pinterest