Албаны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/444, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын А/137 дугаар тушаалын хүрээнд нийслэлийн хүрээний Онцгой байдлын албаны алба хаагчид 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

Мөн “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээ 12 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдана. Арга хэмжээний үеэр нийслэлийн Онцгой байдлын газраас галын аюулгүй байдлыг хангуулж, ёслолын буудлага хийх Сүхбаатар талбай, Соёл амралтын хүрээлэнд хамгаалалтанд үүрэг гүйцэтгэн ажиллах техник, хүч хэрэгслийг томилгоожуулан, бэлэн байдлыг хангуулан ажиллах юм гэж Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

49008946_333318133930942_2601685338724237312_n

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Pin It on Pinterest