СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус дүүргийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн ажилтан, албан хаагчдад “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай” сургалтын хөтөлбөрийн дагуу Бэлэн бай багц хичээлийн сэдвээр 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус сургуулийн урлаг зааланд зохион байгуулж ажиллалаа.

Сургалтаар гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн талаар болон түүнийг хэрхэн яаж ашиглах талаар мэдлэг олгосон бөгөөд сургалтаар олсон мэдлэгээ цааш нь түгээх зөвлөмж өгч ажиллалаа. Сургалтын төгсгөлд дараагийн ээлжний сургалтыг тус сургуулийн дунд, ахлах ангийн 1200 сурагчдад зохион байгуулж өгөх санал гаргасан байна. Дээрх сургалтанд 68 багш, ажилчид хамрагдлаа.

3 5 8 9

About Батцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Pin It on Pinterest