Мэдээ мэдээлэл

Төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Төрийн ордон, Засгийн газрын байрууд, төрийн захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг шалгах төлөвлөгөөт хяналт шалгалт явуулах удирдамж”-ыг хэрэгжүүлэхийн ажлын хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Прокурорын газар, Татварын хэлтэст төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж ...

Read More »

Сонгинохайрхан дүүргийн 148 дугаар цэцэрлэгийн багш ажилчдад сургалт зохион байгууллаа.

Тус дүүргийн 148 дугаар цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн 641, 642 дугаар дамжааны сонсогч нартай хамтран тус цэцэрлэгийн багш ажилтан, албан хаагч нарт болон хүүхдүүдэд Галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж ажиллалаа. Сургалтанд нийт 28 багш ажилтан, 86 хүүхэд хамрагдсан байна.  2018.03.06

Read More »

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт зохион байгууллаа.

ДЗМОУБ-ын Толгойт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн ажилтан О.Мөнгөнцоож, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн 641, 642 дугаар дамжааны сонсогч нартай хамтран СХД-ийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн 3-12 дугаар ангийн сурагчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар “Be ready” сэдэвт сургалт зохион байгууллаа. 2018.03.06  

Read More »

Хугацаат цэргийн албан хаагчдад сургалт зохион байгуулж ажиллалаа.

ЗХ-ний 017 дугаар ангийн галын салааны 30 хугацаат цэргийн албан хаагч нарт Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай, галын аюулгүй байдлыг хангах тухай, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар болон ‘Be ready’ сэдэвт хичээлээр сургалт зохион байгуулж, гал унтраах автомашин болон гал сөнөөгчдийн хувцас хэрэгслэлийн талаар танилцуулж ажиллалаа.2018.03.06

Read More »

Видео Бүтээлийн Уралдаанд Оролцохыг Урьж Байна

        Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус хурлын хүрээнд бүс нутгийн уран бүтээлчдийн дунд видео бүтээлийн уралдааныг зарлаж байна.  I. Бага хурлын болон видео бүтээлийн уралдааны сэдэв Видео бүтээлийн уралдаан нь “Гамшгийн ...

Read More »

Гал түймрийн аюулаас 173 хүний амь насыг авран хамгаалав

ал түймрийн нөхцөл байдал 2018 оны эхний 2 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 723 удаа гарч, 7,9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 14 хүн нас барж, 12 хүн түлэгдэж гэмтэн, 319 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 173 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 13,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 17,0  хувиар өсөж, ...

Read More »

Аврагчид 305 удаагийн шүхрийн буулт хийлээ

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд нийт 40 гаруй алба хаагч хамрагдсан юм. Энэ удаагийн дадлага сургуулийг МИ-171Е маягийн нисдэг тэргээр 26 ...

Read More »

Шүлхий өвчний тухай мэдээллийг сонслоо

Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшинд өнөөдөр танилцуулга хийлээ. Хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ХАА-н хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан нар оролцсон юм. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр шүлхий өвчний талаар мэдээлэл хийсэн. Өнөөдрийн байдлаар Дорноговь ...

Read More »

Онцгой байдлын албаны музей үзлээ.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн Онцгой байдлын албаны түүхэн музейд Архангай аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, ховор цуглуулга, хосгүй бүтээлийн танилцуулга, хийж бүтээсэн бүтээлч ажил, үзмэрүүдийг үзэж танилцлаа. 2018.03.05

Read More »

Монгол Ардын Намын байранд хяналт шалгалт явууллаа.

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Төрийн ордон, Засгийн газрын байрууд, төрийн захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг шалгах төлөвлөгөөт хяналт шалгалт явуулах удирдамж”-ыг хэрэгжүүлэхийн ажлын хүрээнд тус дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Монгол Ардын намын байранд төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа. 2018.03.05

Read More »

Pin It on Pinterest