Шинэ жилийн баярын арга хэмжээг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд даргын баталсан удирдамжийн хүрээнд тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчиилан сэргийлэх нэгдсэн өдөрлөг, арга хэмжээ, ГАУС ажлуудыг зохион байгуулсаар ирсэн байна. Дээрх ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтсийн даргын удирдамж гарган батлуулж, Гал түймэр унтраах, аврах ангийн албан хаагч нар болон гал унтраах зориулалтын автомашинтайгаар тус дүүргийн 1 дүгээр хороо, Сэлэнгэ хүнсний захын байранд нэгдсэн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж, нийт 8 төрлийн 1050 ширхэг санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллаж, зарим худалдааны цэгийн худалдан борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний ашиглалтын талаар зөвөлгөө өгч ажилласан байна. 2019.12.29 ням гараг.