СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг үндэслэн дүүргийн Цэрэг – иргэний хамгаалалтын штабын иргэний хамгаалалтын чиг үүрэг бүхий Гамшгаас хамгаалах штабт шилжүүлснээр 2004 онд Гамшгаас хамгаалах штаб, 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болж шинээр зохион байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.
Тус хэлтэс нь орон тоогоор 148 албан хаагчтай. Үүнээс 22 офицер, 125 ахлагч, энгийн 5 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
- Хэлтсийн дарга дэд хурандаа А.Батбаяр
- Нягтлан бодогч дэд хурандаа Х.Мөнхбаяр
- Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч хошууч Ч.Артаг
- Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Б.Ариунболд
- Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Алтантуяа
- Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Х.Батцэцэг
- Автын механик Ц.Батболд
- Бичиг хэрэг, архивын эрхлэгч ахлах ахлагч Ж.Алтантуяа
- Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ
- Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ц.Өнөрбат
- Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн захирагч дэд хурандаа Б.Бат-Очир
ТУС БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙСАН ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД
- 2004-2011 онд онцгой байдлын хурандаа А.Дугардорж
- 2011-2012 онд онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр
- 2012-2014.12 сар онцгой байдлын дэд хурандаа А.Алтансүх
- 2014.02-2014.05 сар онцгой байдлын дэд хурандаа Б.Үнэнбаатар
- 2014.05- 2016.12 сар онцгой байдлын хошууч Ц.Төрмандах
- 2016.12 дугаар сараас дэд хурандаа А.Батбаяр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 11 ДҮГЭЭР АНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 26 ДУГААР АНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26 дугаар анги нь 1960 оны 03 дугаар сарын 09-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 60 тоот тогтоолоор Улсын онц чухал объект Мах консерв-Гурилын комбинатын Гал команд нэртэйгээр анх командын дарга 1, ээлжийн бага дарга 1, жолооч ахлагч 1, постын сэргийлэгч 8, постын гал сөнөөгч 8, нийт 23 хүний орон тоотой гал унтраах зориулалтын ГАЗ-51 машин 1-тэй Мах консерв-гурилын комбинатын галын аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг унтраах үүрэгтэйгээр байгуулагдсан түүхтэй.
Тус анги нь үүсч байгуулагдсан өдрөөсөө эхлэн хуучин нэрээр Нийгмийг Аюулаас хамгаалах яамны Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын харъяанд Галын Аюулаас Хамгаалах газар, Гал Түймэртэй тэмцэх газрын Мах консерв-Гурилын комбинатын гэрээт гал командаас 1993 онд нийслэлийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 26 дугаар анги нэртэйгээр тус тус бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдснаар гамшиг осол, гал түймрийн үед аврах үйл ажиллагааг явуулах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж гал унтраах орчин үеийн техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжээр бүрэн хангагдаж удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчний хувьд үлэмж өсөж бэхжсэн.
Тус анги нь батлагдсан орон тоогоор 62 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй батлагдсан. Үүнээс:
- Ангийн захирагч-1
- Салааны захирагч-4
- Салаан захирагчийн туслах-4
- Нярав, багны засварчин-1
- Дуудлага хүлээн авагч-4
- Шатны техникч жолооч-4
- Галын автомашины жолооч-12
Гал сөнөөгч-32 байхаас одоогоор орон тоо дутуу-3 байна. Дутуу орон тоог албан тушаалаар нь ангилбал Гал сөнөөгч-3 Нийт-3 албан хаагчийн орон тоо дутуу үүрэг гүйцэтгэж байна.
Тус анги нь 1-р зэрэглэлийн гал унтраах анги бөгөөд гал унтраах 6 автомашинтай гал унтраах автомашинуудыг зориулалтаар нь ангилбал үндсэн албан-2, туслах албаны-1, тусгай албаны-3 автомашинтайгаар гал түймэр гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэж байна.
- Үндсэн албаны 06-54 УБЯ 10 тонн автомашин
- Үндсэн албаны 93-72 УНС 4 тонн автомашин
- Туслах албаны 06-65 УБЯ ус тээвэрлэгч 8 тонн автомашин
- Тусгай албаны 06-57 УБЯ хөөсөн гал унтраах 10 тонн автомашин
- Тусгай албаны 06-70 УБЯ гэрэл холбооны автомашин
- Тусгай албаны 24-73 УНБ автомеханик шатны автомашинтайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ард иргэдэд үйлчилж байна.
Дээрэхи автомашинууд нь анх Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагаас Монгол улсын гал унтраах ангиудын чадамжийн дээшлүүлэх төслийн хүрээнд 2004, 2016 онд ирсэн.
Тусгай албаны автомеханик шатны автомашин нь 2014 онд 2 дахь төслийн хүрээнд ирсэн.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 29 ДҮГЭЭР АНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА