Баруунтурууны авто тээврийн шалган нэвтрэх товчоонд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид хяналт шалгалтын явцад шонхор шувуу тээвэрлэсэн зөрчил илрүүллээ. Хууль зөрчсөн иргэнийг үргэлжлүүлэн шалгуулахаар байгаль орчны хяналтын улсын байцаагч болон Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.