Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/415 дугаар захирамжыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Өсвөрийн аврагч 2017” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 15 баг тамирчид оролцлоо. Тэргүүн байранд 105-р сургууль, дэд байранд 67-р сургууль, гутгаар байранд 107-р сургууль, тусгай байранд 9-р сургууль шалгарлаа. Дүүргийн Улаан загалмайн хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс, ДЗМОУБ-ын Баянхошуу, Толгойт, Сонгинохайрхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгууллаа. 2017.09.22