2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус дүүргийн Эмээлт-2 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр Увс аймгаас Hino маркийн ачааны машинаар 48 ширхэг тарваганы түүхий мах тээвэрлэн ирснийг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, илрүүлж ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.