Цэцэрлэгийн эрхлэгч нарт гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.

Тус дүүргийн 43 цэцэрлэгийн эрхлэгч нарт гамшгаас хамгаалах улсын хяналын ахлах байцаагч хошууч Ц.Лхагвасүрэн, гал түймрийн улсын хяналтын байцаагч хошууч Ч.Артаг, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нар Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрэм, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн боловсруулах арга зүй, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажлын байранд тавигдах шаардлага, бага насны хүүхдүүдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх тухай мэдлэг олгох зэрэг сэдвүүдээр танхимын сургалт зохион байгууллаа. Тус сургалтын үеэр Каритас Монгол төрийн бус байгууллага, ХСИС-ын Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах тэнхимийн эрхлэгч дэд хурандаа Х.Сүхбаатар нартай хамтарч Каритас Монгол ТББ-ын үйл ажиллагааны танилцуулга, хамтын ажиллагааны талаарх мэдээлэл хийж, цэцэрлэгийн эрхлэгч нарт гамшгаас урьдчилан сэргийлэх 15 төрөл бүхий үлгэрийн баатаруудаар сэдэвчилсэн 650 ширхэг зурагт хуудсуудыг тарааж ажилласан.

23621664_1151803511617802_5803478297073362730_n 23798034_1162894967176406_1168155491_o

orlogch

artag 23518959_1151803414951145_7534948928324363372_n

 

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Pin It on Pinterest