Нийслэлийн Онцгой байдлын даргын тушаалаар томилогдсон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын эмч нарын бүрэлдэхүүн тус хэлтэс дээр ажиллаж байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр, зүрхний цахилгаан бичлэг, цусанд дахь сахарын хэмжээг тодорхойлох, хэвлийн эхо, хөдөлгөөний сорил, эмчийн үзлэг оношилгоо, эмчилгээ зөвлөгөө өгч хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн бүрэн хамрагдаж байна. Эмч нар алба хаагчдад нэг бүрчлэн заавар зөвлөгөөг өгч байгаад хэлтсийн албан хаагчид сэтгэгдэл их өндөр байна. Үзлэг тус хэлтсийн Гал түймэр утраах, аврах 26 дугаар ангийн байранд 2017 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүд зохион байгуулагдаж байна.