Шижирийн даваанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх пост ажиллаж эхэллээ.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой комиссоос Шижир даваанд хяналтын пост ажиллуулах шийдвэр гаргалаа. Шийдвэр гарсан даруй Сонгинохайрхан дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран постуудыг байршуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Иргэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн даваагаар Улаанбаатар хотод нэвтрэх замын хөдөлгөөн нэмэгдэж, автомашинтай иргэд маршрутын бус замаар явж Улаанбаатар хотод шүлхийн вирусыг тээвэрлэн орж ирж болзошгүй тул 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр дамжиж Шижирийн даваагаар зорчих автомашины хөдөлгөөнийг бүрэн хориглож хяналт шалгалт цэгийг байгуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай  арга хэмжээг авч ажиллаж байна.

Image may contain: night and outdoor

Image may contain: night, sky and outdoor

Image may contain: house and outdoor

 

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Pin It on Pinterest