Онцгой байдлын хэлтэс 2017 оны жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалтанд хамрагдлаа.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/300 тушаалаар батлагдсан нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны  үр дүн, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, шалган зааварчилгаа өгөх, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр явагдаж  дууслаа.

ОБЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангиудын 2017 оны ажлыг үр дүн, гүйцэтгэлийг шалгалаа.

Шалгалтаар Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангиудын үндсэн ажлын гүйцэтгэл, бэлтгэл бэлэн байдал, албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг тус тус үзэж шалгалаа.

DSC_0005

DSC_0019

DSC_0002 29-1 29-2 29-3 29-4 29-5 29-6 29-7  29-9

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Pin It on Pinterest