Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Монгол мах экспо ХХК-ийн ажилтан, албан хаагчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын болон гал унтраах дадлага сургуулийг тус хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Алтантуяа 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд 57 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.