Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Буян-Хөхий Мал эмнэлгийн үржлийн нэгж, 1, 32 дугаар хорооны Засаг дарга нарын хамтарсан баг “Мал амьтаны халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд тандалт хийх төлөвлөгөө”-ний дагуу тус хороодын мал бүхий айл өрх, иргэдэд малын шилжилт хөдөлгөөн, вакцинжуулалтанд тандалт хийж, тэмдэглэгдсэн малыг тогтоосон хугацаанд нядлах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг өглөө. 2018.02.02