Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, ДЗМОУБ-ийн Толгойт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, 2 дугаар хороотой хамтран Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг гал түймрийн аюулгүй угтах зорилгоор тус хорооны иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд тус хорооны 35 иргэн хамрагдлаа.