Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хүй долоон худагт зохион байгуулагдлаа. Алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой зохион байгуулагдсан тус тэмцээнд бүтцийн нэгжийн нийт 15 багийн 180 тамирчин эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээн 15 дах жилдээ зохион байгуулагдаж, олон шилдэг албан хаагчид, спортын мастерууд төрж гарсан. Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан нь онцлог байлаа.
Тэмцээнийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, тус газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар нээж, оролцож байгаа албан хаагчдад баяр хүргэж, амжилт хүссэн.
Баг тамирчид 10 километр замыг туулахдаа 5 цэгт даалгавруудыг гүйцэтгэн хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тодрууллаа.