Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 67, 339, 340 дүгээр тогтоол, Гамшгийн аюулын тухай эрт зарлан мэдээллийн дохион ажиллуулах журам, Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журмыг сурталчлах ажлын хүрээнд газар ажлын хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн аюулыг эрт зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгийн үед аюулгүйн талбайд шилжин байрших сургалт дадлага сургуулийг 2018.03.21-ний өдөр Мягмар гаригт 11.00 цагаас зохион байгууллаа. Дадлага сургуульд дүүргийн Ерөнхий боловсролын 25 сургууль, Насан туршын боловсролын төв, Гэрэлт ирээдүй, Тольт, Чандмань, Номын ёс бага сургуулийн 21121 сурагчид, 1629 багш, ажилтан, албан хаагчид хамрагдлаа.