Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2/465 дугаар үүргийг тус тус хэрэгжүүлэх, улс орон даяар “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль”-ийг зохион байгуулах төлөвлөгөөний дагуу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 81 дүгээр цэцэрлэгийн 10 бүлгийн 420 хүүхэд, 52 багш ажилтан нарт дүүргийн Улаан загалмайн хорооны 5 ажилтан нартай хамтран 03 дугаар сарын 29-ны өдрийн 10.00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг амжилттай зохион байгуулав. Тус дадлага, сургуулиар дүүргийн 2 дугаар хорооны 13 ажилтан албан хаагч нар, хүн нэг бүрийн үүргэвч/аранз/-тэй 81 дүгээр цэцэрлэгийн түр цугларах талбайд ирж дадлага сургуулийг хийсэн байна.