Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2/465 дугаар үүргийг тус тус хэрэгжүүлэх, улс орон даяар “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль”-ийг зохион байгуулах төлөвлөгөөний дагуу тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгад 03 дугаар сарын 29-ны өдрийн 16.00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг амжилттай зохион байгуулав. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор нийт төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн нийт 49258 иргэн оролцож, 1 дүгээр дуут дохиогоор “НУУГД”, “СУУ”, “ХҮЛЭЭ” зарчмаар, 2 дугаар дуут дохиогоор “ТҮЛХЭХГҮЙ”, “ЯРИХГҮЙ”, “ГҮЙХГҮЙ”, “БУЦАХГҮЙ” зарчмыг баримтлан түр цугларах тэмдэгжүүлсэн талбайд цугларсан иргэдийг бүртгэж, барилгаас 3 иргэнийг авран хамгаалж, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн эмнэлэгийн баг болон Улаан загалмайн хорооны ажилтан нар эмнэлэгийн анхны тусламж үзүүлж ажилласан байна.