Ой хээрийн түймэр унтраах дадлага сургууль зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн албан хаагчид Сонгинохайрхан Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан албан хаагч нарт Ой хээрийн түймэр унтраах дадлага сургууль хийлгэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах удирдамж төлөвлөгөө боловсруулан батлуулж, 2018 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 15:00-17:30 цагийн хооронд тус ангийн сургалтын талбайд дадлага сургуулийг зохион байгуулж ажиллалаа. Сургалтыг үр дүнтэй зохион байгуулахаар хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Ч.Артаг, ГТУА-29 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Б.Бат-Очир нар ажилтан, албан хаагчдад заавар зөвлөгөө өгч,  ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгслийг хэрхэн ашиглах талаар танилцуулж ажилласан байна. Сургалтанд Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 150 ажилтан, албан хаагчид хамрагдлаа. 2018.04.10

25 26

3727

28 29 30 31 32 33 34 35

 

About Батцэцэг

Pin It on Pinterest