Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Сонгинохайрхан Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан албан хаагч нарт Ой хээрийн болон обьектын гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай, Галын аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар танхимын сургалт зохион байгуулж ажиллалаа. Тус сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 14:00-15:00 цагийн хооронд дүүргийн Иргэний танхимд зохион байгуулж ажилласан байна. Сургалтанд Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 150 ажилтан, албан хаагчид хамрагдлаа. 2018.04.10