Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 04-ний А/278 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Соёл урлаг,Үзвэр, Үйлчилгээ, Зах, Худалдааны төвийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 04 дүгээр сарын 23-ний өдрүүдэд хяналт шалгалт явуулах хуваарийн дагуу тус дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” холдинг болон бусад салбар худалдааны төвүүд, тус дүүргийн 20 дугаар хороо “Баруун бүс” ХХК-ний “Энхжин” худалдааны төвүүдэд хяналт шалгалт явуулж байна.