ОБЕГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн А/126 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгай анги, Улаанбаатар хот дахь Улсын нөөцийн салбарууд, “Жаргалант“ давтан сургалт, сэргээн заслын төв, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын албан хаагчид өнөөдөр дулааны улирлын хувцсанд шилжлээ.
Дулааны улирлын хувцсанд шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги дээр хувцасны үзлэгийг зохион байгуулж, тангараг давтсан юм.