Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ёс зүйн албанаас бие бүрэлдэхүүний “Сахилга, ёс зүйн зөвлөгөөн”-ийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батбаяр болон нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ, сахилга ёс зүй хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ж.Төмөрмандах, мөн хэлтсийн хуулийн зөвлөх хошууч Х.Даваасүрэн нар мэргэжлийн удирдлагаар хангаж, заавар зөвлөмж өгч ажиллалаа. 2018.04.20