Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, ДЗМОУБ-ын Баянхошуу орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Улаан загалмайн хороотой хамтран “Бэлэн бай” сэдэвт сургалтын багцыг 7, 8, 9, 10, 11, 25, 28 дугаар хорооны иргэдэд түгээх сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оны 4 дүгээр саын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж сургагч багшийн сертификат гардууллаа.