Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын нэрэмжит тэтгэлгээр 2018-2019 оны хичээлийн жилд “Төрийн бодлого” сэдвээр 1 жилийн магистрын хөтөлбөрт сургалтад төрийн алба хаагчдын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс явуулах гэж байгаатай холбогдуулан Шадар сайдын 2018 оны А/15 дугаар тушаалаар батлагдсан “Гадаадын сургууль, дамжаанд суралцагчдыг сонгон шалгаруулах, суралцах журам”-ын ерөнхий шаардлагыг хангасан алба хаагчид ТА бүхэн Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтэст 2018 оны 05 дугаар сарын 15-ны дотор холбогдох материалыг бүрдүүлэн бүртгүүлнэ үү.
Төрийн албаны зөвлөлийн албан тоотыг хавсаргав. Хавсралт 2 хуудастай.