Улсын Онцгой комиссын 2018 оны 01 дүгээр албан даалгавар, нийлэлийн Онцгой комиссын 03 дугаар албан даалгавар, дүүргийн Засаг даргын 2018 оны А/222 дугаар захирамжыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран Зүүн салаа, Баруун салааны амуудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сэрэмжлүүлэг, гарын авлага тарааж ажиллалаа.