Онцгой байдлын хэлтсийн 2018 оны сургалтын төлөвлөгөөний дагуу дүүргийн 214 дүгээр цэцэрлэгийн мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, ажилтан албан хаагчдад Бэлэн бай сургалтын модулаар гал түймэр унтраах танхимын болон тархалтын сургуулийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариусан мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Алтантуяа, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн салааны захирагч ахмад Д.Цэнд-Аюуш нар хамтран зохион байгууллаа. Тус сургуулиар 214 дүгээр цэцэрлэгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөгөөр томилгоожсон мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн бэлтгэл бэлэн байдлаа шалгаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа. Цэцэрлэгийн гал унтраах бүлэгт томилгоожсон албан хаагчид гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглах зааврын дагуу гал унтраах дадлага сургуулийг хийж, 30 албан хаагчид хамрагдлаа.