Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны А/37 дугаар тушаалаар томилогдсон дэд хурандаа Б.Баттулгаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Гал түймэр унтраах, аврах ангийн техник, багаж хэрэгсэл, алба хаагчдын хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх албан даалгаварын хэрэгжилтэнд хяналт тавих удирдамжит шалгалтыг 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж хэлтсийн бие бүрэлдэхүүн бүрэн хамрагдлаа.