2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 07:36 цагт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 6 байрны 3 дугаар орцонд гал гарлаа гэсэн гал түйрийн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги хүрэлцэн очиход тухайн байрны 4, 5 давхарт утаажилт ихтэй, 45 настай, эрэгтэй угаартсан байсан тул амь насыг аварч Яаралтай түргэн тусламжийн төв 103-д хүлээлгэн өгч ажиллалаа.