Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус төвийн ажилтан албан хаагч нарт гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар танхимын сургалт зохион байгуулж, гал түймэр унтраах дадлага сургууль хийлгэлээ. Тус сургалтанд 41 ажилтан албан хаагч хамрагдан төвийн удирдлагын зүгээс дараагийн шатны сургалтыг зохион байгуулах хүсэлт гаргасан байна. 2018.06.19