Тус хэлтсээс Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуулан албаа сурталчилах, олон нийтэд таниулах, иргэдэд гамшиг аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох, ой хээрийн болон обьектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хүн, малын гоц халдварт өвчин, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар сэрэмжлүүлэг тараах материал тараан ажилласан байна. Нэгдсэн өдөрлөгийн арга хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадна талбайд зохион байгуулсан ба өдөрлөгийн арга хэмжээг нээж дүүргийн Засаг дарга үг хэлж ажлын амжилт хүссэн байна.