Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд “Нисдэг дрон”-той боллоо.

Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслөөс нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж, болзошгүй ой, хээрийн гал түймрийн аюулаас сэргийлэх, ой хээрийн бүсэд гал түймрийг эрт үед нь тандан мэдээлэх, эрэн хайх, түүнчлэн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг аюулаас аврах ажиллагаанд ашиглах орчин үеийн дэвшилтэт технологи, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж DJI Mavic pro загварын “ДРОН”-ныг холбогдох хэлтсийн удирдлагуудад гардуулсан байна.
Энэхүү алсын зайнаас удирдах нисдэг тоног төхөөрөмж гардуулах ёслолын арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Хүмүүнлэгийн Онцгой байдлын Үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж, Гамшигт тэсвэртэй Улаанбаатар төслийн зохицуулагч С.Оюунтөгс, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа,А. Батбаяр, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Даваасүрэн нар оролцлоо.

 40813708_946062988933842_8130485984543375360_n 41095710_946063062267168_4477449779118342144_n

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Pin It on Pinterest