Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг Тесо корпорацийн Милко ХХК-ийн ажилтан, албан хаагч нарт Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтууд, Бэлэн бай сургалтын багцыг ашиглан гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм норм, гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах, гарсан гал түймрийн тоон баримтууд, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах, түгшүүрийн дохиогоор барилга байгууламжаас авралтын зам гарцаар гарах тухай, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын болон гал унтраах тархалтын сургуулийг гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч ахмад Б.Ариунболд, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Алтантуяа, тус компанийн ерөнхий инженер Б.Батдэлгэр, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангитай хамтран зохион байгууллаа. Сургалтанд 41 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

41741224_1208084152664604_2600178900420001792_n  41699990_324729338301040_4667809296682057728_n 41680091_2147038571975546_451125145520570368_n 41663749_2154012781588568_8784159438396194816_n 41652858_833264226877088_7275215239786790912_n

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Pin It on Pinterest