Монсуль ХХК-ийн ажилтан, албан хаагч нарт сургалт зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг Монсуль ХХК-ийн Орбит, Тахилт, 22-ын товчооны ШТС-ын ээлжийн ахлах, түгээгч, эрхлэгч нарт Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтууд, Бэлэн бай сургалтын багцыг ашиглан гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм норм, гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гарсан гал түймрийн тоон баримтууд, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах,  гал түймэр гарсан гал түймрийн эх үүсвэрийг гал унтраагуур ашиглаж унтраах, түгшүүрийн дохиогоор барилга байгууламжаас авралтын зам гарцаар гарах тухай, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын болон гал унтраах дадлага сургуулийг гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч ахмад Б.Ариунболд, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Алтантуяа, тус компанийн ерөнхий инженер Б.Батдэлгэр, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангитай хамтран 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд 21 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

41661541_250062378880432_8975111274899701760_n

41598603_296065994313666_4694584079855648768_n

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Pin It on Pinterest