Олон улсын гамшгийн эрсдлийг бууруулах өдрийг угтаж тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай трейдинг ХХК-ийн Улаанбаатар газрын тосны бүтээгдэхүүний агуулахын мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн, ажилтан, албан хаагчдад гал түймэр унтраах танхимын болон тактикийн сургуулийг зохион байгууллаа. Гал түймэр унтраах тактикийн сургуульд дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Гал түймэр унтраах, аврах 26, 18 дугаар ангиуд, нийслэлийн Аврах анги 105, дүүргийн Улаан загалмайн хороо, Шунхлай трейдинг ХХК-ийн Улаанбаатар газрын тосны бүтээгдэхүүний агуулах, ШТС-ын ажилтан, албан хаагчид хамтран зохион байгууллаа. 2018.10.12