Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлж байгаатай холбогдуулан иргэдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа. Дээрх арга хэмжээг дүүргийн Баянхошуу бүсийн Тумбааш, Эмжи, Өндөр од, Сувдан төв, Ханхөхий, Гэрэлт-Од, Өгөөж, Боса зэрэг худалдааны төв болон автобусны эцсийн зогсоол дагуу зохион байгуулж, Онцгой байдлын хэлтсийн 85 албан хаагч 15 автомашинтайгаар 4 төрлийн 850 гаруй сэрэмжлүүлэг, тараах материал тарааж ажилласан. 2018.11.11.