Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/371 дүгээр тушаалын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2018 оны ажлын үр дүн, гүйцэтгэлийг шалгаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, барилга байгууламж, автомашин техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжтэй танилцлаа.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж байгаа юм гэж Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.