Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу тус дүүргийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдад аюулт үзэгдэл,ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах дадлага, сургалт зохион байгуулах ажлын удирдамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдад “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай” сургалтын хөтөлбөрийн дагуу Бэлэн бай багц хичээлийн сэдвээр Сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09:00-13:00 цагт тус дүүргийн Багшийн хөгжил сургалтын танхимд сургалтыг зохион байгуулж явууллаа.
Сургалтыг нээж хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Г.Чулуунбаатар үг хэлж, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчтилан сэргийлэх газрын сургалт, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Батцэцэг нар хөтөлбөрийн дагуу танхимын сургалтыг зохион байгуулж, багш, ажилчдад гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах, гал унтраах дадлага сургууль хийлгэн ажилласан. Гал унтраах дадлага сургуулийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн албан хаагчид зохион байгууллаа.
Дээрх сургалтанд дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 40 багш, ажилчид хамрагдан сургагч багшийн сертификат гардууллаа. Үүнд: Дүүргийн 26, 38, 42, 55, 79, 80, 84, 90, 91, 92, 99, 101, 104, 105, 106, 110, 112, 113, 117, 121, 125 гэсэн 21 цэцэрлэг, 12, 42, 62, 65, 67, 76, 104, 105, 106, 121, 122, 123, 124, 129, 134, Ирээдүй цогцолбор-3 бага, Ирээдүй цогцолборын ахлах, дунд гэсэн 19 сургууль нийт 40 байгууллага оролцлоо. 2018,12,27